Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-10-10 06:10:27

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Холбоотой мэдээ