Баянхонгор-Шинэжинст чиглэлийн автозамын ТЭЗҮ-ийг хүлээлгэн өглөө

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-10-20 06:54:55

2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан "Инвест Баянхонгор" хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор – Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозамын ТЭЗҮ боловсруулахаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулсан юм. 


Уг санамж бичгийн дагуу Баянхонгор – Шинэжинст чиглэлийн хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-ийг “Эрдэнэ Монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Ти Ай Би” ХХК боловсруулж дуусаад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд эх хувиар нь хүлээлгэн өглөө.


ТЭЗҮ-ийг боловсруулж, хүлээлгэн өгснөөр аймаг, сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих ажлын суурь нөхцөл бүрдэж байна. 


Холбоотой мэдээ