Иргэн бүр зээлийн оноотой болсноор хар жагсаалт гэх ойлголт байхгүй болж байна
Нийгэм“И-Монгол академи” УТҮГ, "Титан Си Ар Эй ЗМС" ХХК- ийн Сайнскор зээлийн мэдээллийн сан хамтран зээлийн онооны лавлагааг цахимжууллаа.
Иргэн та аль банкны зээлдэгчээс үл
хамаарч зээлийн мэдээллийн санд дүн шинжилгээ хийж хувь хүн бүр оноотой болох
юм. Энэ нь 300-850 онооны хооронд байна. Хувь хүн бүр зээлийн оноотой болсноор
хар жагсаалт гэх ойлголт байхгүй болж миний оноо хэд вэ? гэдгээр л
хэмжигдэнэ.
Зээлжих зэрэглэлийн оноотой болсноор
зээлдэгчид болон санхүүгийн салбарт харагдах учраас зээлийн мэдээллийн лавлагаа
хэрэггүй болж оронд нь зээлийн онооноос хамаарч олгох зээлийн хэмжээ шийдэгдэх
юм.
FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх
магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм.
FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг
зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор
илэрхийлдэг.
Тус оноо нь өндөр байх тусам тухайн
зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай
зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia”
системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зээлийн онооны лавлагаа
(Fico Store)” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах
боломжтой юм.
Үйлчилгээ авах линк:
https://e-mongolia.mn/service/zeeliin-onoony-lavlagaa-(fico-score)