Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл суулт хийж буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзав

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-11-03 05:01:31

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Намайг Хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэрэг шийдвэрлэгдсэн. Хамгийн гол нь өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудлын талаар өмгөөлөгчдөөс нь гомдол ирсэн. Өмгөөлөгчтэй шүүгээгүй өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудал яригдсан.

Холбогдох асуудлыг нь үзэхээр тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл байхгүй. Өмгөөлөгч нь "Би энэ чиглэлийн хэргийг өмгөөлөхгүй ээ өөр зүйлчил дээр нь өмгөөлж байгаа гэх үндэслэл дээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсаар байтал хурал хийсэн" гэсэн ийм гомдол гаргасан. Асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн. 

Монгол улсад хүн ер нь өмгөөлөгчгүйгээр шүүгдэх ёсгүй. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эрх зөрчигдсөн байж болзошгүй учраас "Сахилгын хороо шүүгчид нь хариуцлага тооцож өгнө үү" гэдэг би албан тоотыг наймдугаар сарын эхээр явуулсан. Одоогоор надад албан тоотны хариу ирээгүй байгаа.

Арав хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс нууцтай холбоотой зүйлийг нь хаалттай, холбоогүй зүйлийг нь олон нийтэд нээлттэй шийдвэрлэж өгөөч ээ гэж хандсан байгаа гэв.

Холбоотой мэдээ