50-иас дээш ажилтантай байгууллага ахмад настан ажиллуулах эрх зүйн зохицуулалттай болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-11-24 19:59:21

Монгол Улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэг.

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулиар өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулахаар тусгалаа.

Цаашид хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ