2025 оны цэргийн бүртгэлийг E-Mongolia системээр бүртгэж эхэллээ
НийгэмЦэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон жил бүр бэлтгэл ажлыг хангадаг билээ.
Улс орон даяар 2025
оны цэргийн бүртгэл өнөөдрөөс буюу 2024.12.10-наас эхэллээ. Цэргийн шинэчилсэн
тоо бүртгэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар
сарын 15-ны өдөр хүртэл бүртгэнэ.
Үйлчилгээг авахын
тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт
“Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2025 оны цэргийн
бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Монгол Улсын иргэн
18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн
бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах
үүрэгтэй байдаг. Тухайлбал,
- Дээд офицер /Генерал/ – 65 нас
- Ахлах офицер – 60 нас
- Дунд офицер, ахлагч – 55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч
/иргэн/ – 50 нас хамаарах юм.
2025 оны цэргийн бүртгэлийг аймаг,
нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх юм.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ
дараах зүйлсийг анхаарна уу!
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны
иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх
шаардлагатай.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн
тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин
үнэмлэхээ авах шаардлагатай.
- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг,
дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ
хийлгэх шаардлагатай.
Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах
хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.
Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар
хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ
дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж
бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Цэргийн бүртгэлдээ идэвхтэй
хамрагдаарай.