Мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа
Улс ТөрМэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудын талаар тодорхой мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөл, орон тооны бус мэргэжлийн хороо нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ЭРСДЭЛЭЭС хамгаалах чиг үүрэгтэй ажиллахаар байгуулагдсан.
Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг дөрвөн зүйлд зарцуулахаар хуульд заасан. Засгийн газраас гаргасан бонд болон Монгол банкны үнэт цаас худалдаж авч болно. Мөн Төрийн сангийн нэгдсэн сан болон арилжааны банканд хадгалж болох зохицуулалт хийсэн.
Мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлөөс 2025 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиглэлээр санхүү, эдийн засгийн бусад байгууллагуудтай ажлын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ үеэр мөн танилцуулсан байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.