Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо
НийгэмУлсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороон дахь ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн барилга угсралтын ажил дууслаа.
Барилга угсралтын ажлын зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулан, "Содон номин констракшн" ХХК гүйцэтгэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламж хүлээн авах Улсын комисс ажиллуулан үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.