Ойрын хоногуудын цаг агаарын төлөв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-01-24 02:53:40

2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Хур тунадас: Нэгдүгээр сарын 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 02 дугаар сарын 01, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нэгдүгээр сарын 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 26-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 02 дугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35.-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас:  Нэгдүгээр сарын 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур:  Нэгдүгээр сарын 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 32-37 хэм, бусад хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 29, 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Холбоотой мэдээ