Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-01-29 09:59:58



2025 оны эхний байдлаар E-Mongolia системээр 88 байгууллагын 1264 үйлчилгээг авах боломжтой болсон.


Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагууд E-Mongolia системд үйлчилгээ цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

Тодруулбал: 

✓ Хэнтий аймгийн иргэдийн 80нь E-Mongolia системд бүртгэлтэй бөгөөд 78 үйлчилгээг цахимжуулж иргэдийн хувьд 1,3 сая удаа цахим үйлчилгээг авсан.
✓ Дорноговь аймгийн хувьд мөн адил 78 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 85% нь E-Mongolia системд бүртгэлтэй. 1.4 сая удаагийн үйлчилгээг авч ашигласан байна.
✓ Хөвсгөл аймгийн хувьд 75 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 75% нь системд бүртгэлтэй. 1.9 сая удаа үйлчилгээ амжилттай авчээ.

Цахим шилжилтийг түүчээлэн дэмжин ажиллаж буй бүхорон нутгийн байгууллагууд болон иргэд та бүхэндээбаярлалаа.

Төрийн үйлчилгээг таны гарт E-Mongolia

Холбоотой мэдээ