ХАРБИН 2025:Б.АЧБАДРАХ ТЭРГҮҮТЭЙ ЦАНАЧИД 5-Р БАЙР ЭЗЛЭВ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-11 04:51:19


БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотод болж буй Азийн наадмын гүйлтийн цанын тэмцээн өнөөдөр багийн буухиа уралдаанаар өндөрлөлөө. 


Ябули цанын баазад болсон гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 4×7.5 км сонгомол, тэшилт хосолсон багийн буухиа уралдаанд зохион байгуулагч Хятадын баг 1:12:09.6 цагийн амжилтаар Азийн наадмын аварга болсон бол Япон, Казахстан, БНСУ-ын баг удаалав. Гүйлтийн цанын В зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах тэргүүтэй Монголын баг 1:20:34.0 цагийн амжилтаар тавдугаар байр эзэллээ. Багийн буухиа уралдаанд Иран, Энэтхэг, Тайланд, Хятадын Тайваны багууд 6-9-р байрт орж, Азийн наадамд өрсөлдөгч орны нэг боллоо. 


Монголын гүйлтийн цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан эмэгтэй, эрэгтэй бүтэн баг Азийн наадмын гурван зайд уралдаж, тивдээ дахин шинэ амжилт бичлээ. Манай цаначдаас "Пёнчан 2018", "Бээжин 2022" олимпын наадамд оролцогч Б.Ачбадрах хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Түүний хувьд эрэгтэйчүүдийн 10 км зайд 15-р байрыг эзэлсэн бол О.Золбаяр, А.Хүслэн нар 17-18-р байрт орсон юм. 


Монголын гүйлтийн цанын шигшээ баг хоёрдугаар сарын 6-12-ны өдрүүдэд Ябули цасны баазад байрлаж, Азийн наадмыг дуусгалаа. 


"Харбин 2025" Азийн өвлийн спортын IX  наадмын Монголын багийн тэмцээн маргааш биатлоны багийн уралдаанаар өндөрлөнө. 


Ч.БОЛОР

Холбоотой мэдээ