Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-13 03:15:35

Зайсангийн зүүн гүүрийг хааж, буулгах ажлыг эхлүүлээд 20 гаруй хоног өнгөрч байна. Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгийн мэдээлсэнээр өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх ажил үргэлжилж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулах ажил үргэлжиж байна гэлээ. 

Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлэх юм байна. Улмаар ирэх зургаадугаар сард хөдөлгөөний нээхээр төлөвлөжээ.



Зайсангийн хуучин гүүрийг 57 жилийн өмнө анх ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан билээ. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүрийг хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээсэн юм. 





Холбоотой мэдээ