Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-23 22:51:34

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай хиолбоотой ажлын хэсгийн мэдээллийг олон нийтэд өгсөн юм.


Тэрбээр "Ажлын хэсэг цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа. Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ.

Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна" гэж мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ