ЗГ: Шинийн 5 хүртэл амрах шийдвэр гаргалаа
Нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.
11-11 төвд 200 гаруй иргэнээс Цагаан сарын амралтын өдөрт зохицуулалт хийх гомдол ирсэн учраас Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэн шийдвэр гаргалаа.