Хугацаатай картыг энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжийг бүрдүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-27 03:56:54
НИТХ, Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Хугацаатай картын үйлчилгээг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс зогсоож байгаатай холбогдуулан Хугацаатай картыг энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжийг бүрдүүллээ.
 
Хэрэглэгч та гуравдугаар сарын 1-ний өдрөөс Хугацаатай картаа дараах сувгуудаар цэнэглээд зорчоорой. 
  • Мобайл аппликейшн /Hipay, Tapatrip, Toki/
  • Сүлжээ дэлгүүр /CU, И-март, Номин/
  • Автобусны буудлын ойролцоох Umoney хаяг бүхий ТҮЦ, дэлгүүрүүд

Эх сурвалж: Улаанбаатар Смарт Карт

Холбоотой мэдээ