ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-27 04:08:34


Энэ сарын буюу 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн.


Уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдана уу гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Мөн энэ утсаар 89016199 холбогдож мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ