Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-01 04:43:52

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 187, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 94, эдгэрсэн 79, сэжигтэй тохиолдол нь 141, Хавьтал 7220  байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Холбоотой мэдээ