БНСУ шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулна
Нийгэм
Эх сурвалж: BBC
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх шийдвэрээ танилцуулж, ерөнхийлөгч Юн Сок Ёль огцрохоор болсон байна.
Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн дэглэм тогтоох тухай зарлиг гаргасантай нь холбогдуулан парламентын гишүүдийн олонх огцруулж, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. 
Түүний шүүх хурал энэ оны хоёрдугаар сард дууссан бөгөөд ийнхүү Үндсэн хуулийн шүүх сар гаруй хугацааны дараа шийдвэрээ танилцууллаа. Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль огцруулахаар шийдвэрлэжээ.
БНСУ шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг 60 өдрийн дотор зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
3 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
3 өдөр