Өмнөговь: Төв номын сангийн шинэ байраа 23-нд нээнэ
Нийгэм
Өмнөговь аймгийн Төв номын сан шинэ байраа энэ сарын 23-нд нээх гэж байна. Даланзадгадын шинэ суурьшлын бүс дэх Байгалийн түүхийн музей, Хөгжимт жүжгийн театрын дунд барьсан энэ шинэ Номын сан 1500 ам метр талбайтай, 3 давхар, орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм.
Эл номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр орон нутгийн “Тэлмүүн доной” компани барьжээ.
Тус аймгийн Төв номын сангийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй, зай талбай нь хүрэлцэхгүй болжээ. 161 мянган сан хөмрөгтэй, байнгын 2834 уншигчтай тус номын сан ноднин 85.274 хүнд номоор үйлчилжээ. Үүний 75 хувь хүүхэд гэсэн статистик байна.
Тус барилга нь Даланзадгад хотын шинэ суурьшлын бүс дэх Байгалийн түүхийн музей, ХЖТ-ын дунд байрлах 1500мкв талбай бүхий 3 давхар орчин үеийн шийдэл бүхий цогцолбор байх юм.
Сэтгэгдлүүд