Завхан аймгийн Шилүүстэй суманд бүсийн сургалт боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-04-29 05:56:15
Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” урд бүсийн сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Шилүүстэй суманд зохион байгууллаа.

Сургалтад Улиастай, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын 120 орчим төрийн албан хаагч оролцов.
Зөвлөгөөнд оролцсон сумдын алба хаагчид илтгэл тавьж, шинийг санаачлан хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, харилцан туршлага солилцсон нь сургалтын үр дүн байв.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудлууд, Бодлогын баримт бичиг боловсруулах, тайлагнах төлөвлөх, Хяналт, шинжилгээ, үнэлгээний арга зүй, Нийтийн албанд нийтийн болон ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх тухай, Архив албан хэрэг хөтлөлт, Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх болон захирамжлалын баримт бичгийг боловсруулах тухай, Зээлийн мэдээллийн сан ба санхүүгийн эрсдэлийг бууруулах тухай, Статистик мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн урлаг, спортын тэмцээн уралдаанаар шилдгүүдээ шалгаруулсан энэ удаагийн сургалтыг Цагаанчулуут сум нийлбэр оноогоор тэргүүлж, Шилүүстэй сум, Улиастай сум удааллаа.




Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд