Нисэх хүчний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ нээлттэй өдөрлөг болж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-25 09:16:01

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” нисэх хүчний үүсэл хөгжлийг харуулсан үзэсгэлэнгийн ажиллагаагаар эхэллээ.

Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд нээгдсэн тус үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй тэргүүтэй, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын удирдлагууд, Зам тээврийн яамны удирдлагын төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.
Үзэсгэлэнг Монгол цэргийг музей, Агаарын цэргийн командлал, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, ХХЕГ, ОБЕГ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд, орон нутгийн нисэх буудлууд хамтран зохион байгуулж, нисэхийн түүхэн хөгжлийг харуулсан олон сонирхолтой үзмэр, гэрэл зургууд дэлгэгджээ.
Өдөрлөгийн хүрээнд:
– Онгоц, нисэхийн техникүүд, 1000 орчим алба хаагч оролцсон ёслолын жагсаал
– Авиа шоу, агаарын үзүүлбэр
– Шүхрийн буулт, үзүүлэх тоглолт
– ОХУ-ын “Стрижи” багийн уран нислэгийн үзүүлбэр
– Агаарын бөмбөлөг хөөргөх
– Үдшийн цэнгүүн, Ёслолын буудлага зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд 21:30 цаг хүртэл үргэлжилнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ