Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-05-27 09:10:42

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайдад Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гамшгаас хамгаалах чиглэлийн төрийн байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан Британи-Монголын Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцох үеэрээ хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ