Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
Нийгэм
Хур тунадас: 03-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09,10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус дулаан, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +29…+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.