Барилгачдын талбай буцаад барилгачдынх болох уу?
Нийгэм
Барилгачдын талбай гэж олны ярьж мэддэг талбайн одоо байгаа дүр зургийг та харж байна.
Баруун бөөрөндөө тайчих баартай, зүүн бөөрөндөө караоке, ломбардтай, түргэн хоолны газар, зогсоол гээд байхгүй юм байхгүй ёстой л өнөө цагийн нийслэлийн өнгө төрхийг сөрөг байдлаар харуулдаг юм юм бөөгнөрсөн газар бий.
Энэ талбайд
барилгачид, архитекторын ур чадварыг
харуулсан үзэсгэлэн, мэдээллийн төв ер нь
юу ч байхгүй. Гэхдээ л Барилгачдын гэх нэртэй өнөөг хүртэл явсаар ирсэн.
Сураг сонсоход, манай улс зах зээлд шилжсэний дараа энэ талбайг хувь хүн өмчилж
авчээ. Өөрөөр хэлбэл, барилгачдын гэх нэртэй ч нэг хүний эзэмшлийн талбай
байсан гэсэн үг. Тэгвэл уг талбайг нийтийн эзэмшилд буцаан авахаар болсон тухай
мэдээ саяхнаас дуулдах боллоо. Бид албаны хүмүүсээс тодруулахад энэ мэдээг няцаасангүй. Юутай ч ирэх жил 100 жил нь
болох гэж байгаа барилгын салбар нэгэн цагт монголын барилгачдын бахархал, сүр
сүлд нь болж, тугаа мандуулдаг байсан талбайгаа буцааж авч баяраа угтах
бололтой.