Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа
Нийгэм
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ирсэн. Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байжээ.
Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
11 өдөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
44 өдөр
Сэтгэгдлүүд