ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-06-27 08:00:55


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтлэв.


“Улсын Их Хурлын дарга, 

Эрхэм гишүүд ээ,             

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн         112.1-д заасны дагуу хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаарх мэдээллийг Та бүхэнд танилцуулъя. 

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээний салбар манай улсын хөгжлийн бүхий л үе шатанд нийгэм, эдийн засагт голлох байр суурь эзэлж ирсэн. Тухайлбал, 2024 оны байдлаар тус салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 31.7, экспортын орлогын 5.0 хувийг бүрдүүлж байгаа бол нийт ажиллах хүчний 45.3 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, орон нутгийн эдийн засгийн 85.0 хувийг эзэлж байна. Зөвхөн мал аж ахуйн салбарт 308.700 малчин ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг болж байна.

Тийм ч учраас салбарын ач холбогдол, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг харгалзан Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар үндэсний эдийн засгаа хамгаалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүн амаа аюулгүй, баталгаат хүнсээр хангадаг, экспортлогч орон болох бодлого, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд хамтран ажиллагч түнш орнуудтай худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлэн, гадаад худалдааг тэлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг хурдасгахад чиглэсэн олон арга хэмжээг сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж ирсэн. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг, Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн, “Атар-4” газар тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжийн ажил, амьдрал, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан томоохон үр дүнтэй ажил болсныг онцлон тэмдэглэе.

Эрхэм гишүүд ээ, Та бүхэнд мал аж ахуй, газар тариалан, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үр дүнг илтгэх тоон мэдээллийг товч танилцуулж байна. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар: Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байна.

Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байна.

Иймд орон нутагт хийсэн судалгааны үндсэн дээр хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг оновчтой зохион байгуулах, мал, махны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчныг өргөтгөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. 

Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60.0 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49.0 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ