Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Бельгийн Хаант Улсын Брюссель хотод боллоо

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-06-30 03:04:50


Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотод 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. 


Үндэсний их баяр наадмын стандарт, дэг жаягийн дагуу зохион байгуулагдсан уг наадамд 128 бөх,  60 сур харваач, 250 шагай харваач оролцож хурд, хүч, уран мэх, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорилоо. 

Монгол өв соёл, зан заншлаа ирээдүй үр хойчдоо өвлүүлэн үлдээх, Монгол Улсаа хилийн чанадад сурталчлан таниулахад чухал ач холбогдол бүхий уг наадмыг Европын улс орнуудад оршин суугаа монгол, гадаадын иргэд зэрэг 5000 хүн үзэж сонирхжээ. 

Холбоотой мэдээ