Энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж, шинэчлэлтийн ажил хийгдэх авто замууд

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-07-02 04:28:48

Нийслэлийн хэмжээнд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засах ажил эхлээд буй. Тэгвэл энэ долоо хоногт зорчих хэсгийн хөдөлгөөн хааж, шинэчлэлтийн ажил хийгдэх байршлуудыг танилцуулж байна.


Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засвар, шинэчлэлтийн ажил

Зам хаах: 7 дугаар сарын 2-ны 23:00 цаг

Зам нээх: 7 дугаар сарын 5-ны 06:00 цаг


Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг хааж, шинэчилнэ.

Зам хаах: 7 дугаар сарын 03-ны 00:00 цаг

Зам нээх: 7 дугаар сарын 09-ний 06:00 цаг


Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилнэ.

Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг

Зам нээх: 7 дугаар сарын 4-ний 06:00 цаг


Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.

Зам хаах: 6 дугаар сарын 30-ны 22:00 цаг

Зам нээх: 7 дугаар сарын 2-ны 06:00 цаг


ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.

2025 оны 7-р сарын 01-ний 23.00 цагаас,

2025 оны 8-р сарын 01-ний 06.00 цагийн хооронд хааж цементээр бэхжүүлсэн суурь, асфальтбетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд