БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
Нийгэм
УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын урилгаар БНСУ-ын Жэжү мужийн Төр, захиргааны байгууллагын удирдлагууд, мөн Жэжүгийн Үндэсний Их Сургуулийн профессоруудын баг манай улсад зочилж байна.
Төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр
сарын 18-21-ний өдрүүдэд Улаанбаатар, Дорноговь аймагт ажиллаж, Говийн их ноён
хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойд зориулсан “Тэнгэрийн
Хутагт” фестивальд оролцохын зэрэгцээ Говийн бүс болон Дорноговь аймагт эрүүл
мэнд, боловсрол, худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах юм.
БНСУ-ын хамгийн урд зүгт орших
үзэсгэлэнт Жэжү хот нь БНСУ-ын өөртөө засах тусгай эрх бүхий хамгийн том муж
бөгөөд 700-аад мянган хүн амтай, жилдээ 13 сая жуулчин хүлээн авдаг, аялал
жуулчлалын томоохон бүс нутаг.
Жэжү муж нь 2011 онд дэлхийн долоон гайхамшгийн нэгд шалгарсан гэдгээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг төдийгүй түүх, соёл уламжлалын баялаг өвийг хадгалсан, хөдөө аж ахуйн чиглэлээр өөрийн гэсэн олон брэнд бүтээгдэхүүнээрээ танигдсанаас Жэжү мандарин, цагаан манжин, хар гахайн мах нь манайханд хэдийнээ танил болсон билээ.
Сэтгэгдлүүд