Г.Ган-Орхон Хэйболын Ази тивийн аварга боллоо

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-10-08 03:58:36


Йордан улсын Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болж, Монголын тамирчин Г.Ган-Орхон эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртлээ.


Ингэснээр тэрээр хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо.

Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Ган-Орхон шигшээд Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь тэмцээний гол дуулиан байв.

Ташрамд дурдахад, Монгол Улсаас хэйболын Азийн АШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байв хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ