Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
Нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо.
Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг нь уртасгах, бэхжүүлэх, гадаад болон дотоод орчныг нь сайжруулах, дотор орчинд байх үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.
Холбоотой мэдээ

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт 7 багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна
5 өдөр

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
24 өдөр