Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-10-16 06:19:18


Өнөөдөр "Дэлхийн хүнсний өдөр" тохиож байна. Энэ өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.


Боловсролын ерөнхий газраас тус өдрийн хүрээнд “Шим тэжээлийн боловсрол” нөлөөллийн аяныг уламжлал болгон 4 дэх жилдээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нөлөөллийн аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
 -Эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хоол, шим тэжээлийн ойлголтыг нэмэгдүүлэх;
 -”Хүүхдийн хоолны онцлог”-ийн талаар эцэг эх, олон нийтэд зориулсан постер бэлтгэн түгээх;
 -Нөлөөллийн ажлын хүрээнд зохион байгуулсан сургалт болон бусад үйл ажиллагааны үр дүнтэй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
-”Дэлхийн тогооч нарын өдөр” арга хэмжээг зохион байгуулах;
-Хүүхдийн хоол шим тэжээлийн хэрэгцээ, өнөөгийн байдал хэлэлцүүлгийг зохион байгуулах;
-Хоол шим тэжээлийн мэдлэгийн далайд нэг сарын турш хамтдаа аялцгаая гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. 
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд