Гурвалжингийн гүүрийн налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна
Нийгэм
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний орчим, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, хүнд даацын автомашинууд олон жил зогсоол болгон ашигласан зэргээс үүдэн тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн.
Иймд Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгаа бол гүүрний баруун доод талд явган хүний зам, хайс хашлагыг шинээр тавих ажил хийгдэж байна.
Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажил ирэх онд бүрэн дуусна.





Холбоотой мэдээ
ШТС-уудыг цэнэглэхтэй холбогдуулан АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүсжээ
3 өдөр
Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
22 өдөр