Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчэн өдөр тохиож байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-11-11 02:32:22


Намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан” дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр ирсэн юм. Энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг уламжлалтай.


Энэ өдөр МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана. Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.



Холбоотой мэдээ