Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд хүрээнд хотын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн судалгааг хийж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2025-11-18 04:02:57

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Хоёрдугаар тойрог зам”-ыг барина. Хоёрдугаар тойрог зам нь хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох бөгөөд төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна. ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын хүн ам зүй болон эдийн засаг, нийгмийн одоогийн байдал ба хэтийн төлөв, хууль эрх зүйн судалгааг хийж буй. 


“Хоёрдугаар тойрог зам” төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын зам дагууд хамарч, Туулын хурдны замтай огтлолцсоноор хотоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг ачааллыг бууруулна. “Хоёрдугаар тойрог зам” төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Үүнээс харахад, төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулж, хурд нэмэгдэх бөгөөд хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасна. Мөн Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурах судалгаа гарчээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ