Маргааш буюу Даваа гарагт бүх нийтээр амарна
Нийгэм
Даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна. Тус өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.
УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон.
Тиймээс "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна.