Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан маргааш болно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-12-28 06:55:30

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д. Рагчаа үзүүрлэсэн.
  • 2013 онд Улсын начин Б. Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • 2015 онд Улсын заан Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 Улсын харцага Р.Пүрэвдагва, улсын аварга Ч. Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2017 Улсын харцага Т. Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 онд Улсын аварга Хангай түрүүлж, улсын  аварга Батсуурь үзүүрлэсэн.
  • 2019 онд Улсын харцага Б. Бөт-Өлзий түрүүлж, улсын начин Ц. Одбаяр үзүүрлэсэн
  • 2021 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн
  • 2022 онд Улсын арслан Б. Орхон баяр түрүүлж, улсын харцага Г. Бадрах үзүүрлэсэн
  • 2023 онд Улсын начин_ Д. Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
  • 2024 Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан билээ.
Холбоотой мэдээ