"Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээхээр болжээ
Нийгэм
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны анхдугаар хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралджээ.
Уг хурлаар уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргасан байна.
"Дүнжингарав" Уралдааныг Их нас, Соёолон нас, Сонгомол дунд нас гэсэн ангиллаар 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо зохион байгуулахаар болжээ.