Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байна
Нийгэм
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжтэй танилцлаа.
Тус газраас 2026 онд аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сум суурин газраас алслагдсан иргэдэд гамшгаас хамгаалах сургалт, мэдээлэл хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг мэдээллээ.
Энэ үеэр байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, албаны бэлтгэл, бэлэн байдал, урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээтэй танилцаж, Монгол Улсын Шадар сайдын "Онц гал сөнөөгч" шагналаар Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн салааны захирагч, ахмад Л.Содномсамба, ахмад Б.Пүрэвсүрэн нарыг тус тус шагналаа.
Баянхонгор Онцгой байдлын газар 2025 онд нийт 65 ажил, арга хэмжээ төлөвлөснөөс 100 хувийн хэрэгжилттэй 58, 90 хувийн хэрэгжилттэй хоёр, 80 хувийн хэрэгжилттэй хоёр, 70 хувийн хэрэгжилттэй гурав, нийт биелэлт 97,8 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн юм гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдлүүд