Ирвэсийг гэрэл зургийн дурандаа буулгажээ
Нийгэм
Гэрэл зурагчин Д.Баттулга гурван ирвэсийг гэрэл зургийн дурандаа буулгасан тухайгаа нүүр номондоо нийтэлснийг бид уншигч тантай хуваалцаж байна. Тэрбээр Хархираа, Түргэний сүрлэг уулсаар байгалийн зураг дарж яваад ховорхон агшныг гэрэл зурагт мөнхөлж чаджээ.

Гэрэл зурагчин Д.Баттулга малчдын нүүдлийн зураг авахаар Хархираа, Түргэний ууланд гарсан ч энэ сарын 24-25-нд шилжих шөнө цасаар шуурч, цаг агаар муудсан учраас нүүдлийг түр хойшлуулж, байгалийн зураг авч явахдаа ийнхүү ирвэстэй таарсан байна.
