Путин энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна
Дэлхийд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж “Daily mail” мэдээллээ. Хоёрдугаар сарын 24-нд анх мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын дипломат төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тул биечлэн уулзахаар болсон гэлээ. Нэгдүгээр сараас хойш Оросын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж байсан тухай Зеленский онцолжээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд НҮБ-ын Хүний эрхийн албанаас өгсөн мэдээллээр, өнгөрсөн Баасан гаригийн /2022.03.18/ байдлаар Украинд 847 иргэн амиа алдаж, 1399 хүн шархадсан байна. Нас барагсдын 112 нь хүүхэд байсан гэж Украины талаас мэдээлэл өгчээ.
Холбоотой мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
3 өдөр

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
15 өдөр