УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ын дарга нам бус байх ёстой
Улс Төр
Өнөөдөр /2025.11.17/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж гурван хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Х.Тэмүүжин гишүүний олон нийтэд хандсан мэдээллээс онцлон хүргэе.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Олон улсын туршлагаас харахад УИХ-ын дархлаа, улс орны бүрэн эрхт байдлыг илэрхийлж байдаг мөн чанарыг гээхгүйн тулд намын дарга нь парламентын толгой дээр сууж байдаг биш намуудын дунд эрүүл мэтгэлцээн өрнүүлдэг, төвийг сахигч, ноён нуруутай парламентын голд зогсож байх ёстой гэж мэдэгдлээ. Мөн эр зориг эрч хүчтэй нь ЗГ руугаа явдаг олон улсын туршлагаар явах ёстой. Тиймээс УИХ-ын даргыг давхар ажил эрхлэлтэд нь тодорхой хязгаар тавих олон улсын жишгээр явах ёстой гэж үзэж байна. Парламентын олон улсын холбоо гэж байдаг ба энэ холбооноос гадагш гарсан албан тушаалыг хавсрахаас бус дотроо ямар нэгэн албан тушаал давхар хашиж болохгүй, намаасаа түдгэлздэг байх ёстой гэсэн зарчмын дагуу хууль өргөн барих болно. УИХ улс төр дагаж савладаг байхгүйн тулд парламентын намуудын дарга нь дотроо мэтгэлцэж, тухайн мэтгэлцээнийг зохион байгуулагч нь нам бус байх ёстой" гэв. Ирэх өдрүүдэд энэ асуудлыг парламент хэлэлцэж, дэмжих эсэхээс шалтгаалж улс төр хаашаа өрнөх нь тодорхой болох юм.