Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-05-07 05:39:37


Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Халдвар хариуцсан I багийн мэргэжилтнүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын золбин нохойн популяц дахь бэтгийн хорхойн халдварын тархалтыг үнэлэх тандалт судалгааг гүйцэтгэлээ.


ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд 2019-2020 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын золбин ноход 5 төрлийн зоонозын гельминтээр халдварласан бөгөөд үүнээс бэтгийн хорхойн халдваржилт 12.1 хувьтай байгааг тогтоож байсан юм.

Энэ удаагийн тандалт судалгааг Улаанбаатар хотын Цагаандавааны нэгдсэн хогийн цэгт зохион байгуулж, нийт 30 золбин нохойноос нарийн гэдэсний сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулав.

Тус судалгааны үр дүн нь нийслэлийн хэмжээнд зоонозын халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ