ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Нийгэм
Энэ оны 4 дүгээр сарын байдлаар Монгол Улс 25,820 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны хамгийн их буюу 23.8 хувийг 872.2 сая ам.доллар үнийн дүн бүхий нефтийн бүтээгдэхүүн эзэлж байгаа аж.
Энэ оны 4 дүгээр сарын байдлаар нийт 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ. Харин 379.9 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
