Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 26 нд олгоно
Нийгэм
Асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 14-нд олгоно. Харин хүүхдийн мөнгө, насны хишиг, өрх толгойлсон эцэг эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох бол эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 26-нд олгох юм байна.