Олимпын хотхоны бялдаржуулах төв 600 орчим тоног төхөөрөмжтэй

Фото
tankhil99@onlinetvmn.com
2021-07-21 06:26:59
"Токио-2020" олимп, паралимпын наадмын тамирчдын хотхонг 44 га талбайд бүтээн байгуулжээ. Тамирчдын тав тухыг хангах тал дээр онцгой анхаарч 24 цагийн хоолны танхим, бялдаржуулах төв, амралтын цогцолборыг бүрдүүлсэн байна. Бялдаржуулах төвийн тухайд 600 орчим тоног төхөөрөмжтэй. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу төхөөрөмжүүд шилэн тусгаарлалттай. Хувцас солих өрөөнүүд саун болон жин үзэх төхөөрөмжтэйгээр тохижуулжээ.