Оросын Камчатка-д сүүлийн 146 жил тохиогоогүй их хэмжээний цас оржээ. Цасны зузаан зарим хунгар хэсэгтээ 5-7метр хүрч 2,3 давхар байшинтай зэрэгцжээ. Нөхцөл байдал хүнд байгаа тул нийтийн тээвэр, эм эмнэлэгийн үйлчилгээ тасалдаж орон нутгийн засаг захиргаанаас онц байдал зарлаад байна.