Гадаадад зорчих иргэд төлбөртэй PCR шинжилгээ өгнө
Life StyleГадаад улс руу зорчих иргэд энэ сарын 9-нөөс эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төв болон олон улсад итгэмжлэлтэй Интермед эмнэлэгт коронавируст халдварын PCR шинжилгээг 50 мянган төгрөгийн төлбөртэй өгнө.
Тодруулбал, гадаадын улс орнууд хил нэвтэрч буй 2-оос дээш насны бүх хүнээс 24-48 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгсөн байх, хариу нь "сөрөг" байх шаардлага тавьж буйг ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэрээ мэдээлсэн юм. Гадаадад зорчих иргэд нислэгийнхээ өмнөх өдөр 9.00-11.00 цагт шинжилгээ өгөх бөгөөд хариуг англи, монгол хэлээр хэвлэн авах ёстой аж.