“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдвээр зөвлөлдлөө
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар илтгэл танилцуулсан юм.
Ташрамд дурдахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар "Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого"-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжжээ.