Шатахуун худалдаанд лимит тогтоосонд хэн ч тайлбар хийсэнгүй
НийгэмАшигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн долоо хоногт шатахууны нөөц хангалттай, үнэ нэмэгдэхгүй гэсэн мэдээллийг хийсэн. Гэвч долоо хоногт эцэст мэргэжлийн агентлагийн дээрх мэдээлэл худал болж АИ-95 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн.
Амралтын өдрүүдэд АИ92 шатахууныг түгээх станциуд зараагүй бөгөөд нэг машинд АИ95 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш олгохгүй байлаа. Шатахууны нэмэгдэл, мөн лимит тогтоон олгох болсон энэ асуудалд салбарын яам, агентлагаас нэгдсэн мэдээлэл өгөснгүй. Мөн шатахуун импортлогч нар ч албан ёсоор тайлбар хийсэнгүй. Мөн зарим шатахуун түгээх станциудад дизель түлш дууссан гэх шалтгаанаар зарахгүй байна.
Ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар шатахууны үнэ нэмэгдэж, худалдаанд нь лимит тогтоож буйг хэрэглэгчид мэдэхийг хүсч байна.